“ОДДЫН ЗУСЛАН” реалити шоу

Үе үеийн төлөөлөл болсон, үзэгчдийн хайртай 12 жүжигчин нэг дор цугларч, дэлгэцийн гоё чамин дүрүүдээ орхиж, хүүхдийн зуслангийн амьдрал руу очих болно. Хөгжилтэй даалгаврууд, бие биенээ ялах гэсэн ширүүхэн өрсөлдөөн, гэнэтийн сорилтууд,  багийн ажиллагаа.

Мянга мянган оддын дор сансар зусланд тэдний жинхэнэ төрх, амьд харилцаа, хамгийн хөгжилтэй агшнуудыг харцгаая.

Стар телевизийн шинэ реалити шоу “Оддын зуслан”.

Нэвтрүүлгийн ерөнхий ивээн тэтгэгч: И-март

Ивээн тэтгэгч: Lipton ice tea

Хамтрагч: Олон улсын сансар хүүхдийн зуслан

Манай нэвтрүүлгээр:

Жүжигчдийн гэнэн цайлган төрх, амьд эмоци

Тэднийг сандаргах хөгжилтэй тоглоом, хүндхэн даалгаврууд

Тэдний баг болж уралдахдаа хэрхэн улайрч, хүүхэд шиг баярлаж гомдох торгон агшнуудыг харах болно.

Гэр бүлийн бүх гишүүдэд зориулсан шинэ реалити шоу “Оддын зуслан”.

© 2026 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency