Мэдлэгтэй иргэн – Оюунлаг нийгэм
Стар Телевиз нь 2010 оноос үйл ажиллагаaгаа явуулж эхэлсэн. Монгол улсын хэмжээнд агаараар нэвтрүүлгээ цацах эрхтэй, өргөн нэвтрүүлгийн 18 телевизийн нэг юм. “Мэдлэгтэй иргэн Оюунлаг нийгэм” уриатайгаар залуу үе рүү чиглэсэн соёл урлаг, спорт, боловсрол, цэнгээнт, танин мэдэхүйн нэвтрүүлгүүд бэлтгэдэг. Анхаарлын төвд байгаа мэдээ, мэдээллийг онцлон хүргэхийг зорьдог. Бид Токио 2020 олимпын наадам, Fiba 2019 world cup,
Бадминтоны азийн аварга, Хүүхдийн спортын 17-р их наадам, Victoria’s secret, Miss universe зэрэг олон улсын томоохон шоу, арга хэмжээг шууд дамжуулж, One Piece жүжигчилсэн тоглолт зохион байгуулсан. Албан ёсны онцгой эрхтэйгээр Английн Fremantle компанийн Project Runway Mongolia шоуг Монголд анх удаа нэвтрүүлсэн. Стар Телевиз нь Монголын телевизүүдийн шилдгийг шалгаруулдаг “Алтан шонхор” наадмаас шилдэг зураглаачийн төрөлд тэргүүлж байв.
Эрхэм зорилго
Шударга, чанартай, бүтээлч үйл ажиллагаагаар мэдлэгтэй, хөгжил дэвшилтэй, эв нэгдэлтэй нийгмийг бүтээхэд хувь нэмрээ оруулахыг эрмэлзэнэ
Алсын хараа
Оюунлаг нийгмийн төлөө шинэлэг, бүтээлч контентуудыг чадварлаг хамт олон мэргэжлийн өндөр түвшинд оюуны өмчийг дээдлэн хийж гүйцэтгэнэ
Үнэт зүйлс
Үнэнч үзэгч сонсогч, Бүтээлч, чадварлаг, хүсэл тэмүүлэлтэй хамт олон, Чанартай уран бүтээл, Ёс зүйтэй, ил тод, тэнцвэртэй
© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency