Хүнсний аюулгүй байдлыг хангах нь салбар яам хийгээд дан ганц төр засгийн хариуцлага биш юм. Энэ нь бодлого боловсруулагч, хууль эрх зүйн орчинг бүрдүүлэгч, төрийн бүх шатны салбар байгууллага, үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн хамтын ажиллагааны үүрэг юм. Энэ үүргийн тухай иргэдийн ерөнхий ойлголтыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн боловсролыг хүүхэд наснаас олгох зорилготой. Мөн борлуулагдаж буй хүнсний бүтээгдэхүүний хэрэглэх заавар, хадгалах хугацаа, хэрхэн боловсруулах, хүний биед сөрөг нөлөөтэй эсэх зэрэг энгийн атлаа иргэдийн тэр бүр бүрэн мэддэггүй зааврын тухай ойлголтыг нэмэгдүүлэхэд нэвтрүүлгийн зорилго оршино.
Хүнсний бүтээгдэхүүн нь хөдөө аж ахуйгаас дамжин үйлдвэрлэх явцад, цаашлаад хэрэглэгчдийн ширээнд хүртлээ нийлүүлэлтийн сүлжээн дэх үе шатуудад эрүүл мэндийн сөрөг байдалд орох тохиолдол байдаг. Тиймээс хүнсний аюулгүй байдал, тулгамдаж буй асуудлууд, гарц шийдлийн талаар холбогдох албаны мэргэжлийн хүмүүсийн байр суурийг хүргэх болно. Хэрэглэгчийн гарт хамгийн ойр байдаг, өргөн нэрийн бүтээгдэхүүний сонголт, гарах үр дагаврын талаар дэлгэрэнгүй мэдээллийг танин мэдэхүйн байдлаар хүргэнэ.
© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency