“Парис 2024” олимпын наадмыг дэнслэх анхны эрхийг хүндийн өргөлтийн шүүгч Л.Одгэрэл авчээ

2023-09-21

“Парис 2024” Олимпын наадмыг дэнслэх анхны эрхийг хүндийг өргөлтийн шүүгч Л.Одгэрэл хүртлээ.

Манай шүүгч Л.Одгэрэл өмнө нь “Жакарта 2018” Азийн наадам, “Буэнос-Айрес 2018” Залуучуудын Олимп, “Токио 2020” Олимп зэрэг томоохон наадмуудад шүүгчээр ажиллаж байсан арвин туршлагатай билээ.

Тэрбээр мөн хоёр хоногийн дараа нээлтээ хийх “Ханжоу 2022” Азийн наадамд хүрэлцэн ирж, туйванчдын тэмцээнийг шүүх юм.

 

Эх сурвалж: Монголын Үндэсний Олимпын Хороо

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency