Монгол, Хятадын хэлэлцээрийн дагуу ямааг амьдаар нь экспортолж эхэлсэн байна.
Энэ талаар Гаалийн Ерөнхий Газар (ГЕГ)-ын албаны эх сурвалж “Энэ мэдээлэл үнэн, квоттой гарч байгаа” гэлээ.
Мөн ГЕГ-ын хорио цээрийн байцаагчаас тодруулахад “Хоёр улсын хэлэлцээрийн дагуу ямааг экспортоор гаргаж байгаа. Үүнийг бодлогын түвшинд ХХААХҮЯ болон Мал эмнэлгийн газар хариуцаж байна. Хилээр гарахад ГЕГ-аас хорио цээрийн хяналт тавьж ажиллаж байна.
Монгол, Хятадын протоколын дагуу мал эмнэлгийн олон улсын гэрчилгээ нь гарсан. Энэ хүрээнд экспортын гэрчилгээ нь олгогдож буй. Ингэж олгохдоо мал эмнэлгийн гаалийн хяналт, шалгалт хийгээд гаргаж байна” хэмээн хэллээ.
© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency
1 сэтгэгдэлтэй