Багануур дүүргийн онцлог хийгээд 2023 онд хэрэгжүүлсэн ажлын талаар тус дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн удирдах ажилтнуудад мэдээлэл өглөө.
Тэрбээр “Багануур нь 29 мянга гаруй хүн амтай бөгөөд 71 хувь нь залуучууд аж. Дүүргийн хэмжээнд хүн амын тоог 20 хувиар нэмэгдүүлэх бодлого баримталж, орон сууц худалдаж авсан иргэдийг ипотекийн гурван хувийн зээлд хамруулж байна.
Түүнчлэн өнгөрсөн хугацаанд нийт 211 мянган мод тарьжээ. Дүүргийн хэмжээнд 1.2 сая ам метр талбайд ногоон байгууламжтай. Энэ нь нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 35.7 ам метр гэсэн үг юм. Мод үржүүлгийн чиглэлээр дөрвөн аж ахуйн нэгж, таван иргэн 31.7 га газарт 647 мянган тарьц суулгацыг бэлтгээд байна. Харин хатуу хучилттай 27.6 км авто замтай. Ихэнх нь 10-30 жилийн насжилттай тул шинээр зам тавих шаардлага тулгарч байгааг хэлж байв. Гэр хорооллын 65 хувь, орон сууцны хороолол 100 хувь гэрэлтүүлэгтэй болсон. Энэ онд гэрэлтүүлгийг 14 хувиар нэмэгдүүлсэн . 2020-2023 онд нийт 39 байрны фасад засварын ажлыг хийж гүйцэтгэсэн. Ирэх онд 23 байранд засвар хийх шаардлагатай. Дүүргийн хэмжээнд төрийн 24 байгууллагад 107 албан хаагчийн орон тоо дутуу байна” хэмээжээ.
Хотын дарга тус дүүргийг орон сууцжуулах бодлого баримтлах, авто замын шинэ трассыг төлөвлөх, хүн амыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.
© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency
0 cэтгэгдэлтэй