Гал унтраах техникийн олон төрөлт спортын 18 дахь удаагийн ДАШТ-д оролцох баг тамирчид Турк улсыг зорилоо

2023-08-31

Гал унтраах техникийн олон төрөлт спортын 18 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох Онцгой байдлын байгууллагын баг тамирчид өнөөдөр Бүгд найрамдах Турк улсыг зорилоо.

Тэмцээн довтолгооны шат, саадтай 100 метр, 4х100 метрийн буухиа гүйлт, байлдааны тархалт гэсэн дөрвөн төрлөөр есдүгээр сарын 06-ныг хүртэл Станбул хотноо болж, аваргуудаа шалгаруулна.

Шигшээ багийн ахлагчаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын  дарга, хурандаа Ц.Нямбаяр, ерөнхий дасгалжуулагчаар бэлтгэл хурандаа Я.Ишжамц, дасгалжуулагчаар ОБЕГ-ын Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн Аюулгүй байдал үнэлгээний нэгдсэн төвийн дарга, хошууч Э.Энхбат,  НОБГ-ын Чингэлтэй дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн салааны захирагчийн туслах, ахлах ахлагч Ц.Ганзориг нар ажиллаж байна.

Тамирчдын бүрэлдэхүүнд Булган аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч О.Мөнхтунгалаг, мөн ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Г.Мөнхбаяр,  мөн ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Мөнх-Эрдэнэ, НОБГ-ын Чингэлтэй дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Г.Цогтбаяр,  мөн ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Буянбат, Хөвсгөл аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 73 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Х.Чүлтэм, Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Энх-Оргил, Дархан-Уул аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах  54 дүгээр ангийн аврагч, гал сөнөөгч, дэд ахлагч С.Төрбат, Улаанбаатар төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалт, Онцгой байдлын албаны гал унтраах  албаны гал сөнөөгч С.Мөнх-Эрдэнэ, ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн сонсогч Д.Раднаабазар нар багтаж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency