Эмнэлэгт 2,666 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 64.7% нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байгаа ба өмнөх өдрөөс 138 тохиолдлоор нэмэгджээ. Амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаант жирэмсэн эмэгтэй байна. Эрчимт эмчилгээний тасагт 103 хүүхэд эмчлүүлж байгаагаас 49.5% нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай ба өмнөх өдрөөс хоёр тохиолдлоор нэмэгджээ. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,464 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 65.3% байна. Өмнөх өдрөөс 386 тохиолдлоор нэмэгджээ.
0 cэтгэгдэлтэй