Ерөнхий боловсролын 92 дугаар сургууль болон 16 дугаар цэцэрлэгийн засварын ажил дууслаа

2025-12-08

Сургуулийн өмнөх боловсролын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, сурагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, багш, ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, хамрах тойргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор бүтээн байгуулалтын ажлыг үе шаттайгаар хийж буй.  Тодруулбал, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, ерөнхий боловсролын 92 дугаар сургуулийн спорт заалны дээврийн 506.2 ам метр, дотор заслын 752.2 ам метр талбайн засварын ажил дууслаа. Мөн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 16 дугаар цэцэрлэгийн дээвэр болон гадна фасадын 1364 ам метр талбайн засварыг тус тус хийж дуусган, улсын комисс хүлээн авлаа.

© 2025 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency