“Солонго-1 орон сууцны хороолол” барих төслийн гэрээг өчигдөр баталжээ.
БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдах “Солонго-1, 2″ орон сууцны хорооллыг барих гүйцэтгэлийн гэрээ ийнхүү албажсанаар Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, хуучин Буянт-Ухаа нисэх онгоцны буудлын зүүн талд, 17.5 га талбайд 5,002 айлын орон сууцны хорооллын барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр болж байна.
Гэрээнд БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, БНСУ-ын “Колон глобал корпорэйшн” ХХК-ийн дэд ерөнхийлөгч Жо Хүн Чул нар гарын үсэг зуржээ.
© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency
0 cэтгэгдэлтэй