Архангай аймгийн Цахир суманд хэрэгжүүлсэн орчин үеийн ариун цэврийн байгууламжийн барилгын ажлын явцтай Боловсролын ерөнхий газрын ажлын хэсэг танилцлаа. Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй уг төсөл, арга хэмжээний хүрээнд 3-р ээлжийн сургууль, дотуур байр, цэцэрлэгийн барилгуудад орчин үеийн ариун цэврийн байгууламжийн ажил бүрэн хийгдэж, ашиглалтад орлоо. Барилгын гүйцэтгэгчээр “ЖАКЛИН” ХХК ажилласан байна.
0 cэтгэгдэлтэй