Архангай аймгийн Ихтамир сумын Хөхнуур багт боом өвчний хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол энэ сарын 16-ны өдөр бүртгэгджээ.
Тархвар судлал, эмнэл зүй, лабораторийн шинжилгээгээр боом өвчний арьсны хэлбэр болох нь батлагдсан байна.
Тодруулбал, иргэнийг есдүгээр сарын 16-нд тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт боом өвчний сэжигтэй тохиолдол гэж оношлон тусгаарласан. Улмаар аймгийн ЗӨСТ-ийн хариу арга хэмжээний баг лабораторийн шинжилгээнд сорьц авч PCR –аар шинжилж, хариу эерэг гарчээ.
Тухайн иргэн Хөхнуур багийн Хатуугийн сайрт 2025 оны 9 сарын 6-наас хойш мал худалдаж авсан иргэний 60 гаруй үхрийг төхөөрөхөд оролцсон байжээ.
эх сурвалж: eguur.mn
© 2025 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency
0 cэтгэгдэлтэй