Нийслэл БНСУ-ын “Dasan call center 120” төвтэй хамтран ажиллахаар болжээ.

2023-08-28

Нийслэл БНСУ-ын “Dasan call center 120” төвтэй хамтран ажиллахаар болжээ. Тус төв нь БНСУ-ын Сөүл хотын төрийн үйлчилгээ, өргөдөл гомдол шийдвэрлэлт, лавлагаа мэдээллийг иргэдэд шуурхай хүргэх, иргэдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг байна.

Улаанбаатар хотын хувьд төрийн үйлчилгээ, өргөдөл гомдол шийдвэрлэлт, лавлагаа мэдээллийг 1800-1200 утсаар хүлээн авдаг.

Цаашид Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төв/НҮНТ/ийн үйл ажиллагааг оператор тогтолцоонд шилжүүлж, хөгжлийн шинэ шатанд гаргах хэрэгцээ шаардлагатай тулгарч буй. Энэ хүрээнд бид цаашид “Dasan call center 120” төвтэй туршлага болон технологийг Улаанбаатар хотод нэвтрүүлэх боломжийг судалж, мөн НҮНТ-д ажиллаж буй албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх зэрэг хүрээнд хамтран ажиллах саналыг НЗДТГ-аас тавьжээ.

“Dasan call center 120” төвийн ерөнхий захирал И И Жэ “Өдгөө бид иргэдээс ирж буй гомдол, саналыг 10 мянга гаруй бүлэгт хуваан, мэдээллийн сан бий болгосон.

Иргэдээс ирж буй дуудлагыг 100 хувь хүлээн авч чадахгүй байгаатай холбогдуулан хиймэл оюун ухаанд суурилсан автомат хариулагчийг нэвтрүүлэхэд төвлөрөн ажиллаж байна. Энэ хүрээнд танай байгууллагатай хамтран ажиллахад таатай байх болно.

Тухайлбал гомдол, санал илэрхийлж буй зарим харилцахад хэцүү иргэдтэй хэрхэн харилцах талаарх гарын авлагыг боловсруулан бэлдсэн бөгөөд мэдээллийн сан бий болгох тал дээр хамтран ажиллахад бэлэн байна” гэдгээ илэрхийлжээ.

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency