Баянхонгор аймгийн Шинэжинст суман дахь “Баянхөндий” төслийн аж үйлдвэрийн цогцолбор ашиглалтад орж, анхны алтаа Монгол Улсын Эрдэнэсийн санд тушаажээ.
Төслийн алтны нийт нөөц 513,700 унц бөгөөд жил бүр ойролцоогоор 85 мянган унц алт олборлохоор тооцож буй.
“Баянхөндий” төслөөс олборлосон алтыг 100 хувь Монголбанканд, спот ханшаар тушаах тул Монгол Улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд чухал нөлөөтэйг салбарын сайд онцолжээ.
0 cэтгэгдэлтэй