Боловсролын шинэ сэргэлт чуулган өнөөдөр UG Arena-д болж байна.
Үүнд боловсролын салбарын багш, ажилтнууд, Засгийн газар болон Улсын Их Хурлын гишүүд хамтран тус салбарын шинэчлэл, шинээр батлагдан гарсан багц хуулийг хэрхэн хэрэгжүүлэх талаар зөвлөлдөж байна.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тавьсан илтгэлдээ багш мэргэжлийг сонгож байгаа оюутнуудын болон дотоодын сургуульд магистрт суралцах багшийн сургалтын төлбөрийг 100 хувь Засгийн газар хариуцахаар болж байгаа тухай танилцуулсан байна.
Түүнчлэн гадаадад суралцах, англи хэлний болон цахим мэдлэг, цахим ур чадвараа дээшлүүлэхэд нь дэмжинэ хэмээжээ.
Тодруулбал энэ хичээлийн жилээс эхлэн 2030 он хүртэл багш мэргэжил эзэмшиж буй бүх оюутны сургалтын төлбөрийг хариуцахаар болж байгаа аж.
Мөн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Сайн эмч, Сайн инженер, сайн цагдааг зөвхөн сайн багш бэлддэг. Тиймээс аль нэг мэргэжил, аль нэг салбар багштай барьцах эрх байхгүй.
Монгол Улсад багш бэлтгэх тогтолцоог шинэчилж байгаа. Дурын хөтөлбөрөөр багш бэлтгэхийг хуулиар таслан зогсоож, бүх хөтөлбөрийг магадлан итгэмжилнэ” хэмээв.
© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency
0 cэтгэгдэлтэй