Аюулт үзэгдэл, ослын 65 удаагийн дуудлага бүртгэгджээ

2025-09-15

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн долоон дүүрэг, 16 аймгийн 31 суманд аюулт үзэгдэл, ослын 65 удаагийн дуудлага бүртгэгджээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн онцгой байдлын алба хаагчид долоон иргэний амь насыг авран хамгаалсан байна. Мөн 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ.

Нийт дуудлагын 51 нь объектын гал түймэр, хоёр нь ой, хээрийн түймэр, нэг нь хүчтэй салхи шуурга, газар хөдлөлт, 10 нь бусад буюу гол, усны осол, зам тээврийн осол гэх мэт дуудлага байна хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

© 2025 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency