Улаанбаатар хотод сайжруулсан түлшийг есдүгээр сарын 15-наас, хагас коксоан нүүрсийг аравдугаар сарын нэгнээс 400 цэгээр худалдаж эхэлнэ.
Автомашины зам дагуу, төв гудамжид нүүрс борлуулахыг хориглож, гэр хорооллын гудманд заруулах түлшийг иргэд “сайн” карт болон аппликэйшн ашиглан худалдах авах боломжтой. Шахмал түлшний үнийг нэмээгүй, 25 кг буюу нэг уутыг нь 3750 төгрөгөөр зарах бол шинээр худалдах хагас коксон нүүрс 25 кг буюу нэг уут нь 5000 төгрөг байх юм.
Хагас коксон нүүрсний дээжийг ШУА-ийн Химийн хүрээлэн болон БНСУ, БНХАУ-ын лабораторид туршихад, сайжруулсан түлштэй харьцуулахад хүхэрлэг хий 89 хувь багассан гэж дүгнэжээ. Мөн судалгаагаар азотын исэл 72, угаарын хий 24, тоосонцорынх 68 хувиар багассан дүн гарсан тул ийнхүү хагас коксон нүүрс хэрэглэх нь зүйтэй гэсэн шийдэлд хүрчээ. Ийнхүү хагас коксон нүүрсийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын бохирдлыг 45-50 хувиар багасгах боломжтойг Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин мэдээлэв.
Улаанбаатар ходотод одоогоор 172 мянган айл өрх нүүрс түлдэг бөгөөд түр шилжин суурьшсан, оюутан залуус зэргээс хамааран өвөлдөө 15-20 мянган айл өр нэмэгддэг байна. Эдгээр айл өрхөд өнгөрсөн онд 60 мянган ширхэг угаар мэдрэгчийг суурилуулсан бол энэ сард 60 мянган айлыг, аравдугаар сард 45 мянган айлыг угаарын хяналтын системд холбох юм. Ингэснээр угаартах үед хяналтын удирдлагын төвд мэдээлэл ирж, 5-7 минутад очиж тусламж үзүүлэх боломжтой аж.
эх сурвалж: Монцамэ агентлаг
© 2025 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency
0 cэтгэгдэлтэй