Түгжрэлийг бууруулахад хувь нэмэр оруулж, иргэдийн цагийг хэмнэх үйлчилгээ нэгээр нэмэгдэж, иргэд түрээсийн дугуй ашиглах боломжтой болов.
Тодруулбал уг үйлчлүүлгээг эхлүүлж буй хувийн хэвшлийн компани өнгөрөгч долдугаар сард байгуулагдан, наймдугаар сарын 24-нөөс 1,000 унадаг дугуйг үйлчилгээнд гаргасан гэж цахим хуудаснаа дурджээ.
Түрээсийн дугуйн үнийн тариф нь 15 минутыг 1,000 төгрөгөөр тооцож буй бөгөөд 16 дахь минутаас дараагийн 1,000 төгрөг бодогдох зарчмаар явдаг байна.
Үйлчилгээг ашиглахдаа “Hi Sainuu” аппликэйшнийг гар утсандаа татаж аван, QR кодыг уншуулан төлбөрөө Qpay-ээр төлнө.
© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency
0 cэтгэгдэлтэй