ӨНӨӨДӨР: Ази, Номхон далайн бүсийн “Аспак-2025” чуулга уулзалт эхэлнэ

2025-06-12

Өнөөдөр болох үйл явдлын тойм

 УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.

 9:00 цагт: “Хүүхдийн хөдөлмөрт хяналтын тогтолцоог бэхжүүлэх нь” зөвлөлдөх уулзалт “Улаанбаатар галерей”-д болно.  

9:10 цагт: Моггол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яам, Монгол Улсын Засгийн газар хамтран нээж буй “Англи хэлний төгөлдөршил төв”-ийн нээлт МУИС-ийн номын санд болно.

10:00 цагт: МҮХАҮТ-аам “Chamber day” үйл ажиллагааг зохион байгуулна. Холбогдох утас: 99077127

 -Ази, Номхон далайн бүсийн “Аспак-2025” чуулга уулзалт Улаанбаатар хотод эхэлнэ.

-Улаанбаатар биенналь урлагийн наадам энэ сарын 20-ныг дуустал үргэлжилнэ.

 Орон нутагт:

Архангай аймгийн музейд “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.

 

Хилийн чанадад:

-Английн Лондон хотод шатрын багийн түргэн болон түргэвчилсэн тоглолтын ДАШТ энэ сарын 16-ныг дуустал үргэлжилнэ.

-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.  

© 2025 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency