2025 он гарсаар Монгол улсад 226 мянган жуулчин иржээ

2025-06-06

2025 оны 5-р сарын байдлаар манай улсад нийтдээ 66360 жуулчин ирсэн байна. Харин өнгөрсөн оны энэ үед 60898 жуулчин ирж байжээ. Харин он гарснаас хойш  өнөөдрийг хүртэл Монгол Улсад нийт 226364 жуулчин ирсэн байна.

Нэмэлт мэдээлэл хүргэхэд БНСУ-ын Сөүл хотод болж буй “SITF 2025- SEOUL INTERNATIONAL TRAVEL FAIR” олон Улсын үзэсгэлэнд Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо, Солонгосын үах зээлд ажилладаг 9 тур оператор компанийн хамт “Go Mongolia” үндэсний брэндийн дор Монгол Улсаа сурталчлан ажиллаж байна.

Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны дүнд 2023 онд Монгол оронд ирсэн нийт жуулчдын 142,631 буюу 21,9 хувийг, 2024 онд 193019 жуулчин буюу нийт жуулчдын 25,4 хувийг БНСУ-ын “жуулчид” эзэлж байна.

эх сурвалж:newspress.mn

© 2025 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency