Өнөөдөр болох үйл явдлын тойм
-Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.
9:30 цагт: Сэтгүүлчийн аюулгүй байдлыг хангах эрх зүйн зохицуулалтын тухай хэлэлцүүлэг Хэвлэлийн хүрээлэнгийн мэдээллийн төвд болно.
12:00 цагт: “Хариуцлагатай салютын хэрэглээ ба иргэд, байгууллагуудын анхаарах зүйлс” сэдвээр мэдээлэл хийнэ.
14:00 цагт: Польш Улсын Варшавын Их сургуулийн Дорно дахин судлалын профессор Агата-Бария Стажинск олон нийтэд зориулсан цуврал лекцийг “Чингис хаан” үндэсний музейд уншина.
-Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоо хамтран 6 дугаар сарыг дуустал Яармаг дахь “IC Park”-т 60 хоногийн турш ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн “Модлог гарден экспо” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.
Орон нутагт:
-Архангай аймгийн музейд “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.
Хилийн чанадад:
-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.
© 2025 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency
0 cэтгэгдэлтэй