ӨНӨӨДӨР: “Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал” нийслэлийн зөвлөгөөн болно

2025-05-28

Өнөөдөр болох үйл явдлын тойм

-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.

9:00 цагт: “Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал” нийслэлийн зөвлөгөөн Улаанбаатар зочид буудлын бага танхимд эхэлнэ. Холбогдох утас: 99127029

11:00 цагт: ОБЕГ-аас ой хээрийн түймэр болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө. Холбогдох утас: 86150069

12:00 цагт: Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төвийн 6 давхрын хурлын танхимд Хүрээ ротари клубын хамт олон тус төвийн нярайн эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээг үзүүлэхэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хандивлана. Утас: 99162939

-БНСУ-ын Засгийн газар, Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам хамтран хэрэгжүүлж буй “Аялал жуулчлалын сургалтын төв” нээлтээ хийнэ.

-Энхийг сахиулагчдын өдөр тохиож байна.

-Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоо хамтран 6 дугаар сарыг дуустал Яармаг дахь “IC Park”-т 60 хоногийн турш ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн “Модлог гарден экспо” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.

Орон нутагт:

-Архангай аймагт хөдөлмөр заслын олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.

-“Би эстрадын дуучин-2025” уралдаан энэ сарын 30-ныг дуустал Сэлэнгэ аймгийн Шаамар сумын соёлын төвд болно.

-Архангай аймгийн музейд “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.

Хилийн чанадад:

-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.

© 2025 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency