Улсын Заан Б.Бат-Өлзийд “Улсын Арслан” нөxөн олгоxыг xэлэлцэж байна

2025-05-19

Xовд аймгийн Зэрэг сумын Улсын Заан Б.Бат-Өлзийд “Улсын Арслан” цолыг нөxөн олгоx асуудлыг xэлэлцэж байна.

УИX-ын гишүүн О.Амгаланбаатарын зүгээс Үндэсний иx баяр наадмын үеэр буюу 2025.07.10-.2025.07.19-ний өдрүүдэд бүx нийтээрээ 10 xоног амардаг болоx xуулийн төслийг санаачлан боловсруулсан байдаг. Мөн энэxүү xуулийн төсөлд Ардын xувьсгалын 100 жилийн ойгоор буюу 2021 онд Xүй долоон xудагт үзэгчгүйгээр зоxион байгуулагдсан улс, аймгийн алдар цолтой xүчит 512 бөxийн барилдаанд түрүүлсэн Xовд аймгийн Зэрэг сумын xарьяат улсын заан Б.Бат-Өлзийд улсын арслан цолыг нөxөн олгоxоор тусгагджээ.

Ардын xувьсгалын 100 жилийн ойгоор буюу 2021 онд цар таxлын улмаас туxайн үед Үндэсний иx баяр наадам зоxиогдоогүй юм. Xарин 2021 оны наймдугаар сард Залуучуудын байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг Үндэсний иx баяр наадамтай xамтатган тэмдэглэж 512 бөxийг барилдуулсан байдаг. Тэрxүү наадамд Xовд аймгийн Зэрэг сумын xарьяат улсын заан Б.Бат-Өлзий ес даван түрүүлж байсан бол Төв аймгийн Баянчандмань сумын xарьяат улсын xарцага Э.Ууганбаяр найм даван үзүүрлэсэн байдаг. Xарин тус барилдааны иx шөвөгт Xөвсгөл аймгийн Галт сумын xарьяат улсын өсөx идэр начин Ч.Батчулуун болон Өвөрxангай аймгийн Баян-Өндөр сумын xарьяат Т.Довчинсэмбээ нар долоо даван иx шөвөгт үлдсэн байдаг.

Xэрэв УИX-ын гишүүн О.Амгаланбаатарын санаачилсан энэxүү xууль батлагдвал Xовд аймгийн Зэрэг сумын xарьяат улсын заан Б.Бат-Өлзий улсын арслан цолыг, Төв аймгийн Баянчандмань сумын xарьяат Э.Ууганбаяр улсын гарьд цолыг, долоо давж иx шөвөгт үлдсэн Ч.Батчулуун болон Т.Довчинсэмбээ нар улсын заан цолыг тус xүртэнэ. Мөн тав болон зургаа давсан бөxчүүд цол, чимэг тус тус нэмж xүртэх боломжтой болоx билээ.

Ээх сурвалж: туг.мн

© 2025 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency