Аргын тооллын 5 сарын 19, Сумьяа гараг. Билгийн тооллын 22, Яруу эгшигт одтой, шар хулгана өдөр. Өдрийн наран 5 цаг 09 минутад мандан, 20 цаг 29 минутад жаргана
Үс засуулвал: Идээ ундаа элбэг олдоно
Наран ургах, шингэх: 05.09-20.29
Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Билгийн 22.
© 2025 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency
0 cэтгэгдэлтэй