Хаврын мод тариалалт үргэлжилсээр байна. Тарьц, суулгацын үзэсгэлэн худалдааны үеэр хөнгөлөлттэй үнээр модоо аваагүй хүмүүс одоо ч аймгийн Байгаль орчны газраас модоо авсаар байна.
Аймгийн Засаг дарга Эрдэнэбулган сумын зургаан багаас нийт 1000 өрхөд модны хөнгөлөлт үзүүлэхээр төлөвлөсөн байв. Харин 450 гаруй өрх хашаандаа мод тарих судалгаа мэдээллээ БОГ-т өгчээ.
Энэ сарын 14-ний байдлаар 368 хүн, 1438 ширхэг тарьц, суулгацыг хөнгөлөлттэй үнээр авсан байна. Харин хөнгөлөлтөд орохгүйгээр 100 орчим өрх мод авчээ. Өөрөөр хэлбэл, нийт 470 орчим өрх хашаандаа мод тарьсан гэсэн үг юм.
Иргэд гацуур, нарс, шинэс зэрэг шилмүүст мод, монос, гүйлс, буйлс, голт бор, өрөл, үхрийн нүд, гандигар, бөөрөлзгөнө, интоорын мод, улиас зэрэг навчит моднуудыг түлхүү авч, тариалжээ.
эх сурвалж: Монцамэ агентлаг
© 2025 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency
0 cэтгэгдэлтэй