УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, байнгын хороо, ажлын хэсгүүд

2025-05-01

Монгол Улсын Их Хурал дахь намын бүлэг, байнгын хороо, ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2025.5.01/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.

ПҮРЭВ ГАРАГ /2025.05.01/
Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ
НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН (I)
1 Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 12.00 “Их засаг”
ХОЁР.ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
1 УИХ-ын даргын 2024 оны 80 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцуулах 12.00 “Жанжин Д.Сүхбаатар”
ГУРАВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН
1 ·      Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/

·   Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.01.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/

·  Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал

10.00 “Их хуралдай”
·       Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлт /Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх/ 14.00

© 2025 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency