Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/273 дугаар захирамжийн дагуу нийтийн эзэмшлийн талбайд байршуулсан ТҮЦ болон зөөврийн байгууламжийг буулгаж, зам талбайг чөлөөлөх ажлыг холбогдох төрийн байгууллагууд зохион байгуулж байна.
Нийслэлийн Засаг даргын энэхүү захирамж нь ТҮЦ эрхлэгчдийн эрх ашгийг хөндөж, хүний эрх зөрчигдсөн гэж үзсэн тул “ТҮЦ эрхлэгчдийн нэгдсэн холбоо”-ны төлөөлөл ХЭҮК-т гомдол гаргаад байгаа юм.
Уг асуудалтай холбогдуулан ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд өнөөдөр /2025.04.25/ тус холбооны төлөөлөлтэй уулзаж, хүсэлтийг нь хүлээн авч, санал солилцлоо.
Төрийн аливаа шийдвэр хүний эрхэд суурилах ёстой бөгөөд тухайн шийдвэрийг хэрэгжүүлэхдээ хүний эрхийн зөрчил үүсгэх ёсгүй гэдгийг тэрбээр онцолж, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас баримт, мэдээлэл авахаар албан бичиг илгээсэн бөгөөд хяналт, шалгалтыг хийж богино хугацаанд хийж хариу өгөхөө илэрхийллээ.
эх сурвалж: zogii.mn
© 2025 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency
0 cэтгэгдэлтэй