“Эрүүл эхээс-Эрүүл хүүхэд” уриатай “Амьдралын алтан 1000 хоног” сургалтыг Эрүүл мэндийн газраас Тогтвортой хөгжил ТББ-тай хамтран зохион байгууллаа.
Тус сургалтад 100 гаруй төрийн байгууллагын төлөөллүүд, СӨЭМТ-ийн эх баригчид болон жирэмсэн, төрөх насны эмэгтэйчүүд, бага насны хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчид хамрагдсан.
“Амьдралын алтан 1000 хоног” сургалтын хүрээнд “Эрүүл эхээс-Эрүүл хүүхэд” жирэмсэн эхийн эрүүл мэнд, анхаарах асуудлууд, жирэмсэн эх болон 2 нас хүртэлх хүүхдийн хооллолтын байдал, хөхөөр хооллолтыг дэмжих аргууд сэдвээр мэдээлэл өгчээ.
Орхон аймгийн хэмжээнд сүүлийн жилүүдэд төрөлт эрс багассан хэдий ч эрүүл мэндийн салбарынхан эрсдэлээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажлуудаар дамжуулан эмч, мэргэжилтнүүдийг тогтмол чадавхжуулсаар байна.
Хүн амын жилийн өсөлт 0,1 хувьтай, нийт хүн амын 59,6 хувийг хүүхэд, залуучууд 34 хүртэлх насныхан эзэлж байгаа юм. Оны эхний 3 сарын байдлаар 439 хүүхэд төржээ.
© 2025 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency
0 cэтгэгдэлтэй