Өнгөрсөн 7 хоногт нийслэлд гал түймрийн 39 дуудлага бүртгэгджээ

2025-01-20

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 39 дуудлага бүртгэгдлээ.Алба хаагчид 29 иргэний аюулгүй байдлыг ханган, 16 тэрбум 229 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллав.

Гал түймрийн дуудлага БГД-4, БНД-1, БЗД-13, НД-3, СБД-5, СХД-3, ХУД-7, ЧД-2 , ТӨВ-1 бүртгэгдсэн байна.

Хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг онцгойлон анхааруулж байна.

эх сурвалж;newspress.mn

© 2025 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency