Нярайн уушгины хам шинжийн эмчилгээний шинэ технологи нэвтрүүллээ

2025-01-17

Улсын хэмжээнд 2023 онд нярайн өвч­лө­­­лийн 30 913 тохиолдол бүртгэгдсэн нь мэн­дэл­­сэн нийт хүүх­­дийн 50 орчим хувийг эзэлсэн юм. Дөн­­­­гөж төр­сөн хоёр хүү­хэд тутмын нэг нь амьс­га­лын за­мын халд­вар, тэр дун­даа ууш­гины үрэв­сэлт өв­чинд шууд өр­төж бай­­­­­­­гааг Эрүүл мэн­дийн хөгж­лийн төвийнхний су­­­­­­дал­гаанд дурд­­­­­­­жээ. Тэг­вэл ЭМЯ-наас Тогтвор­­­той хөгж­­­­­лийн зо­­­­­­рилтуудыг хан­­­­гах ажлын хү­рээнд 2028 он гэхэд ня­­­­­­райн эн­­дэгд­­лийг 1000 амьд тө­рөл­төд 5.5 бол­­гон буу­руу­­­­лах боломж­­той гэ­­­сэн дүгнэлт гарга­­­сан. Уг аж­лын эх­­­­­лэл болгож тө­рөх эмнэлгүүд, эх, хүүхдийн үн­дэс­ний тө­­­­вүү­­дэд нярайн ууш­­­­­­гины хам шин­жийн эмчил­­­гээ­­­­­­­­­­­­ний шинэ техно­­логи нэвтрүүлс­­нээ мэдээлэв.
Манай улсад тав хүртэлх насны хүүх­дийн эн­дэгд­­лийн 52 хувийг нярайнх эзэлдэг. Сүү­лийн 10 жилд нялх­­­­­­­сын эн­­­­­­дэгдэлд жирэмс­­ний үед үүссэн эмгэг, тө­­рөл­­­­­хийн гажиг, амьс­га­лын тогтол­цооны өв­чин, осол гэм­­­тэл гол­­­­лох шалт­­­гаан болжээ. Үү­ний дотор ууш­­­­гины даралт тогт­­вор­той үргэлж­­­лэх хам шинж нь ня­­райн өвч­­­лөл, эн­­дэгд­­лийн тэргүүлэх шалтгааны нэг бо­­­лоод бай­­­гаа уч­­­раас эм­­нэл­­гүүдэд ийн­хүү сүү­­лийн үеийн эм­­чил­­­­­­гээ­­­ний шинэ тех­­­но­логи нэвт­рүүлсэн юм байна. Одоо­­­­­гоор ЭХЭМҮТ, Эх, нярай, эмэгтэй­­чүү­­­­дийн үн­­дэс­­­­­ний төв, нийслэ­­­лийн “Өргөө”, “Амгалан”, “Хү­­­­рээ” амар­­жих газ­­­­­­­­­­­­рын Ня­райн эрчимт эмчилгээний тас­­гуу­дад азо­­­­­­­­­­­­тын ислийг эм­­­чилгээ, үйлчилгээнд нэвт­­­­­рүүл­­­­­жээ. Энэ сарын 1-нээс хойш уг эмчил­­гээг есөн ня­­­­­райд амжилт­­­­­­­­­­тай хийс­­­нийг албаныхан хэл­­­сэн. Цаашид хүүхэд, ня­­райн ууш­­­­­гины артерийн да­­­ралт ихсэх өвчний эрчимт болон ам­­­­­­­­­­бу­­­­ла­­торийн эмчилгээг цогцоор нь нэвтрүүлэх гэнэ.

эх сурвалж:newspress.mn

© 2025 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency