Улаанбаатарт -10 хэм хүйтэн

2025-01-15

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 15-18-нд өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

2025 оны 01-р сарын 14-ний 20 цагаас 2025 оны 01-р сарын 15-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр,

Хур тунадас: Шөнөдөө нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Өдөртөө төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлшиж, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -38…-43 градус, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Туул, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -27…-32 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -14…-19 градус, бусад нутгаар -22…-27 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -29…-31 градус, бусад хэсгээр -22…-24 градус, өдөртөө -9…-11 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -27…-29 градус, өдөртөө -8…-10 градус хүйтэн байна.ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -24…-26 градус, өдөртөө -9…-11 градус хүйтэн байна.

© 2025 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency