Говь-Алтай аймагт ахуйн зориулалтаар чоно агнах ажлыг зохион байгуулахаар боллоо

2025-01-08

Говь-Алтай аймгийн Засаг даргын захирамжаар ахуйн зориулалтаар чоно агнах ажлыг хоёрдугаар сарын 10-ныг хүртэл зохион байгуулахаар болсон байна.

Тухайлбал, Говь-Алтай аймгийн Засаг даргын 2025 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн А/05 захирамжийн дагуу энэ шийдвэр гарчээ. Ингэхдээ мал сүргийг хамгаалах, тухайн нутаг дэвсгэрт тоо толгойг нь сийрэгжүүлэх зорилгоор саарал чоныг ахуйн зориулалтаар агнахыг ан амьтны нөөц ашигласны төлбөрөөс хоёр жилийн хугацаатай чөлөөлөхийг тусгажээ.

Мөн ахуйн зориулалтаар саарал чоно агнах ажлыг аймгийн хэмжээнд нэгдүгээр сарын 8-наас хоёрдугаар сарын 10-ныг хүртэлх хугацаанд зохион байгуулахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болгосон байна.

© 2025 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency