Alibaba, Emart БНСУ-д хамтарсан компани байгуулж, цахим худалдаанд хүчээ нэгтгэхээр болжээ

2024-12-26
Alibaba компани БНСУ дахь бизнесээ E-Mart компанийн цахим худалдааны платформтой нэгтгэхээр санал тохиролцжээ. Өмнөд Солонгосын өндөр идэвхтэй цахим жижиглэн худалдааны зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийн тулд компани энэ алхмыг авч буй аж.
Хэлцлийн хүрээнд охин компаниуд нь болох AliExpress International болон Gmarket 50-50 хувийн эзэмшил бүхий хамтарсан компани байгуулахаар болсон байна. Шинэ компани нь Gmarket платформыг 100 хувь эзэмших бөгөөд зах зээлийн үнэлгээ нь 4 тэрбум орчим ам.доллароор хэмжигдэхээр байгааг ойрын эх сурвалж мэдээлжээ.
Энэ мэдээлэл гарсны дараа E-Mart -ийн хувьцааны ханш Сөүлийн биржид 5.5 хувиар өссөн байна.
эх сурвалж:Bloomberg tv

© 2025 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency