Ой тогтоолтын спортын хамгийн залуу дэлхийн аварга Э.Үүрийнцолмон боллоо

2024-12-23

БНТУ-ын Истанбул хотод энэ сарын 5-8-ны хооронд зохион байгуулагдсан 33 дахь удаагийн ой тогтоолтын ДАШТ-ээс oй Олон улсын их мастер Э.Үүрийнцолмон 14 насандаа насанд хүрэгчдийн ангилалд тэргүүлснээр 33 жилийн түүхтэй тус тэмцээний хамгийн залуу дэлхийн аварга болсон байна. Тэрбээр

  • 2022 оны бага насны Дэлхийн аварга,
  • 2023 оны өсвөрийн Дэлхийн аварга,
  • 2024 оны өсвөр болон насанд хүрэгчдийн Дэлхийн аварга, Оюуны олимпын хамгийн залуу аварга, Гиннесийн рекорд эзэмшигч билээ.

© 2025 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency