Үндэсний их баяр наадмын үеэр худалдаа, үйлчилгээний 630 зөвшөөрөл олгоно

2023-06-29

Төв цэнгэлдэх хүрээлэнд хүнсний болон хүнсний бус худалдааны 95 асар, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ(хуушуур)-ний 195 асар, нийт 290 асраар худалдаа, үйлчилгээ зохион байгуулах юм байна. Үүнд:

  1. Баянзүрх дүүрэгт:  хоол үйлдвэрлэл, үйлчилгээ -70 асар, хүнсний болон хүнсний бус худалдаа-25 асар
  2. Хан-Уул дүүрэгт: хоол үйлдвэрлэл, үйлчилгээ -55 асар, хүнсний болон хүнсний бус худалдаа-23 асар
  3. Чингэлтэй дүүрэгт: хоол үйлдвэрлэл, үйлчилгээ -70 асар, хүнсний болон хүнсний бус худалдаа -25 асар
  4. Жуулчдад зориулсан цахим үйлчилгээ -10 асар
  5. “Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ -12 асар

Хүй долоон худагт хүнсний болон хүнсний бус худалдааны 45 асар, хоол, үйлдвэрлэл үйлчилгээ(хуушуур)-ний 200 гэр, нийт 245 цэгээр худалдаа, үйлчилгээ зохион байгуулна. Үүнд:

  1. Сонгинохайрхан дүүрэгт: хоол үйлдвэрлэл, үйлчилгээ-80 асар, хүнсний болон хүнсний бус худалдаа-20 асар
  2. Баянгол дүүрэгт: хоол үйлдвэрлэл, үйлчилгээ-40 асар, хүнсний болон хүнсний бус худалдаа-10 асар
  3. Сүхбаатар дүүрэгт: хоол үйлдвэрлэл, үйлчилгээ-40 асар, хүнсний болон хүнсний бус худалдаа-10 асар
  4. “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-т: хоол үйлдвэрлэл, үйлчилгээ-40 асар, хүнсний болон хүнсний бус худалдаа-5 асар ажиллана.

Хүй долоон худгийн соёл, урлагийн талбайд гар урлал, бэлэг дурсгал, соёлын барааны худалдааны 50, хөдөлгөөнт тоглоомын 45, нийт 95 цэгээр худалдаа, үйлчилгээ зохион байгуулахаар төлөвлөжээ.

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency