У.Сүрэнжав паралимпын оны “Шилдгийн шилдэг тамирчин”-аар шалгарлаа

2024-12-13

Монголын Үндэсний паралимпын хорооны 2024 оны шилдгийн шилдгийг шалгаруулах ёслолын үйл ажиллагаа арванхоёрдугаар  сарын 12-ны өдөр зохион байгуулагдлаа. Монголын пара таэквондогийн үндэсний шигшээ багийн багш дасгалжуулагч, тамирчид шилдгээр шалгарлаа.

”Оны шилдэг холбоо”-оор Монголын таэквондогийн холбоо.

”Шилдэг дасгалжуулагч”-аар МУГД Д.Батнасан.

“Шилдэг эрэгтэй тамирчин”-аар “Парис 2024” паралимпын наадмын мөнгөн медальт МУГТ Г.Болор-Эрдэнэ.

”Шилдгийн шилдэг дасгалжуулагч”-аар МУГД Н.Эрдэнэбаатар.

“Шилдгийн шилдэг тамирчин”-аар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, “Парис 2024” паралимпын аварга У.Сүрэнжав.

© 2025 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency