Улаанбаатарын унааг төрөлжүүлэх нь

2023-06-28

Улаанбаатар хотын нийтийн тээвэрт автобус зонхилдог. Тиймээс нийтийн тээврийн автобусны парк шинэчлэлийг үе шаттай хийж, чиглэл төлөвлөлтийг сайжруулахад нийслэлийн удирдлага онцгой анхаарч, тодорхой арга хэмжээг авсаар буй. Үүний дүнд шинэ, тав тухтай, иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн автобуснуудыг үйлчилгээнд нэвтрүүлсэн. Нөгөөтэйгүүр, хүн амын тоо, төвлөрөл, зорчих хөдөлгөөний урсгал зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан масс тээврийн хэрэгслүүдийг нэвтрүүлэх цаг нь ирсэн хэмээн Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар тэмдэглэсэн.

Тэрбээр:

Улаанбаатарын хувьд нийтийн тээвэр сонголттой, тухтай, шуурхай байх ёстой. Өөрөөр хэлбэл, үйлчилгээ, хүртээмжийг нь сайжруулахаас гадна төрөлжүүлэх шаардлагатай гэсэн үг. Метро, LRT, тусгай шугамын буюу BRT байж болно. Нийтийн тээврийг төрөлжүүлэх нь нэг талаас иргэдийнхээ ая тухтай амьдрах орчныг бий болгож байгаа хэрэг. Нөгөө талаас эдийн засагт эерэг нөлөө авчрах, хотын үнэлэмжийг нэмэгдүүлэх алхам ч мөн. Мэдээж, масс тээврийн хэрэгслүүдийг нэвтрүүлэх нь хямд бус. Тэгэхээр бид байгаа нөөц бололцоо, хамтын ажиллагаандаа тулгуурлаж хийхээс өөр аргагүй. Ингэхийн тулд зураглалаа томоор гаргах учиртай” хэмээлээ.

Нөгөө талаас, унадаг дугуй, скүүтэр, такси үйлчилгээ зэрэг тээврийн бусад хэрэгслийн хүртээмжийг нэмэгдүүлж, үйлчилгээний чанарыг сайжруулахад хотын удирдлага хувийн хэвшилтэй хамтран ажиллаж буй

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency