Монголын Үндэсний Олимпын Хорооны Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр хуралдаж бүх гишүүдийн хурлыг ирэх сарын 12-ны өдөр зохион байгуулахаар тогтлоо

2024-11-12
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр хуралдаж,Гишүүдийн хурлыг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулахаар тогтлоо. Хурлаар “Парис 2024” Олимпын наадамд оролцсон Монголын баг тамирчдын тайлан, дүрмийн нэмэлт өөрчлөлт зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм.
Мөн өнөөдрийн хурлаар “Харбин 2025” Азийн өвлийн наадамд оролцох баг тамирчдын зохион байгуулалт, хувцасны тухай санал солилцсон бөгөөд оны шилдгүүдээ шалгаруулах “Бөртэ Чоно 2024” Тэргүүн дээд шагнал гардуулах ёслолыг ирэх сарын 19-ний өдөр зохиохоор шийдвэрлэв.
Түүнчлэн зарим хүмүүсийг МҮОХ-ны дээд шагнал “Алтан Од” одонгоор шагнахаар болжээ.

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency