МҮОХ-НЫ ГИШҮҮН Д.ОТГОНДАЛАЙ УВС АЙМГИЙН 2-Р СУРГУУЛИЙН СУРАГЧИДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2024-11-07

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, гавьяат тамирчин, дэлхийн аваргын хүрэл медальт, “Рио 2016” Олимпын хүрэл медальт Д.Отгондалай Увс аймгийн Улаангом хотын Улсын тэргүүний ерөнхий боловсролын 2 дугаар цогцолбор сургуулийн сурагчидтай энэ сарын 6-ны өдөр уулзалт ярилцлага хийжээ.

Уулзалтаар гавьяат тамирчин Д.Отгондалай өөрийн амьдрал, спортын замналаасаа хуваалцаж, сурагчид, багш хамт олонтой нээлттэй халуун дотно яриа өрнүүлэн хүүхэд, багачуудад үнэтэй зөвлөгөөг өгчээ.

Дашрамд дурдахад эдгээр өдрүүдэд Улаангом хотноо баруун бүсийн Олимпын зөвлөлийн удирдах ажилтан, биеийн тамирын багш нарын сургалт-семинар үргэлжилж байна.

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency