ЦЕГ камер ашиглалт нэвтрүүлснээр алга болсон 200 хүүхдийг олж тогтоожээ

2024-10-18

“Ногоон бүс” төслийг цагдаагийн байгууллагаас санаачлан иргэд, олон нийтийн аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган зорилгоор аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрийг олон улсын стандарт түвшинд хүргэн камержуулжээ. Уг төслийг 2022 оноос эхэлсэн бөгөөд 3 үе шаттайгаар хэрэгжсээр байгаа юм.

Өнөөдрийн байдлаар аймгуудад 23,014, нийслэлд 32,315 байршуулж, зорилтот түвшний хэрэгжилт 73,2 хувьтай байна. Камер ашиглалт нэвтрүүлснээр өнгөрсөн хугацаанд 1,652 гэмт хэрэг, 8,393 зөрчлийг илрүүлж, 525 гэмт хэрэг, 878 зөрчлийг үйлдэл дээр нь таслан зогсоож, оршин суугаа газраасаа алга болсон 200 хүүхдийг олж, тогтоон эцэг, эх асран хамгаалагчдад нь хүлээлгэн өгчээ.

Улмаар төслийн хүрээнд аймаг, дүүргийн нутгийн захиргааны байгууллагатай хамтран “Теле камерын хяналтын дэд төв” 30-ыг шинээр шаардлагатай хөрөнгийг шийдвэрлүүлсэн нь нийтийн эзэмшлийн гудамж, талбайд байршуулан ашиглаж байгаа дүрс бичлэгийн техник, хэвийн ажиллах нөхцөл, боломжийг бүрдүүлсээр байна.

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency