О. Хулан БНХАУ-ын мэргэжлийн лигт хүчин зүтгэхээр болов.
Монгол Улсын шигшээ багийн тамирчин, сагсан бөмбөгийн дээд лигийн шилдэг тамирчдын нэг Онолбаатарын Хулан БНХАУ-ын дээд лиг WCBA-ийн Wuhan Shengfan багтай гэрээ байгуулжээ. Энэ нь Монголын сагсан бөмбөгийн спортын төрөлд анх удаагаа эмэгтэй тамирчин гадны томоохон лигт хүчин зүтгэж буй явдал юм.
Манай тамирчны хувьд “Токио-2020” Олимпын наадамд өрсөлдөж мөн Монголын багийн тугчаар сонгогдож байсан шилдэг тамирчдын нэг юм.
0 cэтгэгдэлтэй