Яармагт 4.8 км цэвэр усны үндсэн шугам тавигдах ажил хийгдэж байна

2024-10-09

Яармагийн цэвэр усны шугамыг зэв үүсгэхгүй хоолойгоор солих ажил нэг сарын дараа дуусна. Хан-Уул дүүргийн 23, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрийг дамнасан 4.8 км цэвэ усны үндсэн шугамыг зэв үүсгэхгүй хоолойгоор шинэчилж байгаа билээ. Өнөөдрийн байдлаар 1.5 км шугамыг шинэчилсэн бол 11 дүгээр сарын 15-нд ажлыг бүрэн дуусгаж ашиглалтад оруулахаар болжээ.

Цэвэр усны шугам гүйцэтгэх ажлыг Ус сувгийн удирдах газар хүлээн авч гүйцэтгэж байна. Цэвэр усны үндсэн шугамыг лабораториор баталгааажсан, зэв үүсгэхгүй хоолойгоор сольсноор Яармаг орчмын айл өрх, албан байгууллагуудын ундсны ус эрүүлжих юм.

Цэвэр усны шугамын ажил дуссаны дараа Яармагын хорооллуудыг барьсан барилгын компаниуд үндсэн шугамаас салбарласан шугамуудынхаа эрүүл ахуйн нөхцөлд анхаарах хэрэгтэйг хотын дарга санууллаа

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency