Агаарын бохирдол ихтэй бүсэд байршиж байгаа ЕБ-ын 12 сургуулийн 18,840 хүүхдийг “Сүү“ төсөлд хамруулжээ. Агаарын бохирдлоос үүдэлтэй халдварын бус архаг өвчлөлийг бууруулах, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор нийслэл, дүүргийн мэргэжлийн байгууллага, эцэг эх, асран хамгаалагч, олон нийтийн оролцоо гэсэн хамтын зарчмаар долоон хоногийн гурван өдөр сурагчдад сүү өгч байна. Тодруулбал, нийслэлийн төсвөөс нэг өдрийг, дүүргийн төсвөөс, нэг өдрийг эцэг, эх, асран хамгаалагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн.
2024 оны есдүгээр сарын 1-нээс уг төсөл хэрэгжиж байгаа бөгөөд энэ хүрээнд НЗДТГ-ын 2024 оны төсөвт 1 тэрбум төгрөгийг суулгасан бол Хан-Уул, Баянзүрх, Баянгол дүүргийн ЗДТГ 767 сая төгрөгийг төсөвт суулгаж, санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн юм. Уг төслийг энэ оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нийслэлийн ерөнхий боловсролын 12 сургуулийн бага ангийн 11,785, дунд ангийн 6418, ахлах ангийн 637 буюу нийт 18,840 хүүхдийг эхний ээлжид хамруулан эхлүүлжээ.
© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency
0 cэтгэгдэлтэй