Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа 2024 оны аравдугаар сарын 11-ний өдөр 07:00-20:00 цагт болно. Орон нутгийн сонгуульд 12 нам, эвсэл, тэдгээрээс аймаг нийслэлд 1992, сум, дүүрэгт 15283 нэр дэвшигч өрсөлдөж байгаа юм. Санал хураалт баасан гарагт таарч байгаа бөгөөд энэ өдөр бүх нийтээр амарна. Санал авах өдөр тухайн байгууллагын удирдлага чөлөө олгож, санал өгөх боломжоор хангах үүрэгтэй. Тиймээс санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчийг санал өгөх боломжоор хангах үүргээ биелүүлээгүй хуулийн этгээдийг мөнгөн дүнгээр торгох хуулийн зохицуулалттай. Сонгох эрхийг хангаагүй бол гомдол гаргах бүрэн боломжтой.
© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency
0 cэтгэгдэлтэй