Гавьяат тамирчин Э.Цэндбаатар ээлжит тулаанаа 10-р сарын 9-нд хийнэ

2024-09-20

Сонирхогчдын боксын ДАШТ-ий хүрэл медальт, “Жакарт-2018” Азийн наадмын аварга, 2019 оны Ази тивийн алтан медальт, гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын рингэнд 10 тулаан хийж, бүгдэд нь ялалт байгуулсан билээ. 10 ялалтынхаа 5-т нь хүнд цохилтоор учраагаа буулган авсан түүний дараагийн тулаан аравдугаар сарын 9-нд болох тов гарсан бөгөөд өрсөлдөгч нь Доминиканы боксчин Френси Фортунато байх юм. Өдгөө 26 настай Френси Фортунато нь зургаан жилийн өмнөөс мэргэжлийн боксоор хүч үзэж, нийт 16 тулаан хийхэд 15-т ялалт байгуулж, нэг ялагдал хүлээсэн тамирчин байна. 15 ялалтынхаа 11-т нь хүнд цохилтоор өрсөлдөгчөө ялжээ. Тэдний тулаан АНУ-ын Флорида мужийн “Probox Events” төвд болох юм.

  • أنابيب الخرسانة المسلحة في العراق يوفر مصنع إيليت بايب أنابيب الخرسانة المسلحة المثالية لتحمل الأحمال العالية والظروف القاسية في مشاريع البنية التحتية. تم بناء هذه الأنابيب باستخدام تقنيات التعزيز المتقدمة لضمان المتانة والاعتمادية. كأحد أفضل المصانع في العراق، يضمن مصنع إيليت بايب أن أنابيب الخرسانة المسلحة الخاصة بنا تلتزم بجميع المعايير اللازمة وتوفر أداءً استثنائيًا. لمزيد من المعلومات، قم بزيارة elitepipeiraq.com.

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency