Өнгөрсөн шөнө Тахилтад гэр шатаж, 50 настай эрэгтэй нас баржээ.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 33 дугаар хороо, Тахилтын 1 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.25-ны өдрийн 23:44 цагт хүлээн авжээ.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 10 км замыг туулан 23:59 цагт очиход тус тоотод иргэн Б-ийн 4 ханатай гэр, эд хогшил шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан байна.
Уг гал түймэрт өртсөн иргэнийг Б /50 настай, эрэгтэй/ Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэнсэн талаар ОБЕГ-аас мэдээллээ.
© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency
0 cэтгэгдэлтэй