Өчигдөр оройн 18:53 минутад Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 44 дүгээр гудамжинд байрлалтай нийтийн байранд гал гарч байна гэсэн дуудлага онцгой байдлын газарт иржээ. Улмаар Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 19:00 цагт очиход иргэн Б-ын 10х25 метрийн хэмжээтэй 1 давхар нийтийн байрны 2х3 метрийн хэмжээтэй 5 тоот өрөөний дотор хэсэг, эд зүйлсийн хамт шатаж байсныг 25 минут ажиллаж унтрааж, утаажилтын бүсээс 14 иргэнийг гаргасан байна.
© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency
0 cэтгэгдэлтэй