Өсвөр насны охид нэгнийгээ зодож буй бичлэг олон нийтийн цахим сүлжээнд цацагдсан нь иргэдийн бухимдал төрүүлж байна.
Энэ үйлдлийг шалгаж буй эсэхийг Цагдаагийн байгууллагаас тодруулахад, Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх … хотхонд нэр бүхий хүүхдүүд хувийн таарамжгүй харилцааны улмаас нэгнийгээ зодсон гэх асуудлыг тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст гомдол, мэдээллийн бүртгэн шалгаж байна.
Эцэг эх, асран хамгаалагч нар өсвөр насны хүүхдэд тавих хяналтаа сайжруулахыг, бусдын эрх чөлөөнд халдах нь Эрүү, Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээдэг болохыг тайлбарлан өгч, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас анхааруулав.
© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency
0 cэтгэгдэлтэй