Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн Сар шинийн баярт зориулсан улс, аймаг, сумын алдар цолтой 256 бөхийн барилдааны нэг, хоёрын даваа өчигдөр болсон. Нэгийн даваанд Ц.Содномдорж арслан, улсын харцага Л.Лха-Очир, улсын начин Ө.Батзул, Х.Оргилболд, О.Цэцэнцэнгэл, Б.Түвшинтөгс, Д.Тогтохжаргал нар өвдөг шороодсон. Харин хоёрын даваанд улсын арслан Р.Пүрэвдагва, улсын гарьд Ө.Бат-Орших, улсын харцага Г.Бадрах тэргүүтэй бөхчүүд унажээ.
Улсын арслан Ц.Содномдоржийн хувьд сар шинийн барилдаанд нэг түрүүлж, нэг үзүүрлэн, гурван удаа их шөвөгт шалгарч байсан. Харин улсын арслан Р.Пүрэвдагва нэг түрүүлж, нэг удаа шөвгийн дөрөвт үлдэж байлаа.
Өнөөдөр бөхийн барилдаан 13:00 цагаас гурвын даваагаар үргэлжилнэ. “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн Сар шинийн барилдааны үзүүр түрүүнд хэн, хэн тунаж үлдэх бол?
© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency
1 сэтгэгдэлтэй