Хятад эмэгтэй $2.8 саяын хөрөнгөө хүүхдүүддээ биш тэжээвэр амьтаддаа өвлүүлэхээр болжээ

2024-01-29

Хятад улсын иргэн Лю өөрийн 2,8 сая долларын өв хөрөнгөө үр хүүхдүүддээ биш, тэжээвэр муур, нохойндоо өвлүүлэхээр шийджээ. Тэр гурван жилийн өмнө хүүхдүүддээ өв хөрөнгөө өвлүүлэхээр гэрээслэлдээ бичсэн байсан ч түүний хүүхдүүд бие нь өвдөж, ганцаараа шаналж байхад нь огт ирдэггүй байснаас энэхүү шийдэрээ өөрчлөхөд хүрсэн байна.

Өвдсөн, ганцаардсан үед үргэлж дэргэд нь байсан муур, нохойндоо өв хөрөнгөө өвлүүлж үлдээхээр шийдсэн хатагтай Лю-тай Хятадын Гэрээслэл Бүртгэлийн Төвийн зүүн бүсийг хариуцсан төлөөлөгч уулзаж, шийдвэрээ эргэн харахыг зөвлөсөн ч тусыг эс олжээ.

Хятадын хуулинд амьтадад шууд хөрөнгө өвлүүлж болдоггүй учраас орон нутгийн амьтны эмнэлэгт  тус хөрөнгийг шилжүүлэхээр болсон байна. Тус орон нутгийн амьтны эмнэлэг Лю хатагтайн муур, нохойнд, цаашлаад тэдний үр төлд өвлүүлсэн хөрөнгийг зарцуулах аж.

Эх сурвалж: SOUTH MORNING CHINA POST

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency